МАН-ын 28 дугаар Их хурал 11 дүгээр сард болно
МАН-ын 28 дугаар Их хурал ирэх 11 дүгээр сарын 20-21-нд болно.
Их хурлаас Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, намын даргыг сонгох аж. Өнөөдрийн хувьд тус намын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Бага хурлаас Их хурлын төлөөлөгчдийг хэрхэн сонгох тухай журмыг боловсруулж гаргах юм.
ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилов
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ШШГЕГ-ын дарга бригадын генерал Ц.Амгаланбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь хурандаа Д.Дамдинцэрэнг томиллоо.
ШШГЕГ-ын дарга асан Ц.Амгаланбаяр албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сарын 20-нд гаргасан аж.
Д.Дамдинцэрэн эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны докторын зэрэгтэй юм. Тэрээр өмнө нь тус газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байв.
Н.Учрал: АН-аас Багшийн хөгжлийн тухай хуулийн завсарлагаа зогсоохыг шаардаж байна
УИХ-ын гишүүн Н.Учрал Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би өнөөдөр улс төр ярихгүйгээр ажил яримаар байна. Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэнэ. Олон жил бид боловсролын салбарын асуудлыг ярьсан.
Тэр дундаа багш нараас олон зүйл шаардсан мөртлөө өнөөдөр багш нарт ямар ч боломж олгохгүй өдий хүрлээ. Багш, эмч нарын асуудлыг нэгдүгээрт тавих ёстой гэж ярьсны үндсэн дээр Засгийн газрын мөрийн...
Монгол Улсын XXV, XXVIII дахь Ерөнхий сайдуудыг баривчиллаа
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна. Тэднийг Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар ийнхүү баривчилжээ.
Монгол Улсын Засгийн газар 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 'Рио Тинто'-той байгуулсан. Энэ гэрээг С.Баярын засгийн үед, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар ажиллаж байсан Л.Гансүх...
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав тоглолтондоо Ерөнхийлөгчийг урив
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Чингис хааны одонт, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравыг өнөөдөр хүлээн авч уулзаж, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
Түүний 1987 онд зохиосон алдарт хоёрдугаар симфони нь “Сонгодог хөгжмийн Олон улсын гуравдугаар их наадам”-ын үеэр Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын Филармонийн тайзнаа 1988 оны тавдугаар сарын 22-нд эгшиглэсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм байна. Энэ ойг тохиолдуулан өнөөдөр ДБЭТ-ын тайзнаа уг алдарт симфонийг...
Ерөнхийлөгч найман наадмын түрүү бөхийг хүлээн авч уулзав
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009-2016 оны үндэсний их бар наадмын түрүү бөхчүүдийг хүлээн авч уулзаж, дурсгалын зураг татуулсан байна.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Найман наадмын түрүү, найман бөх. 2009 - 2016 он. Дөрвөн аварга, дөрвөн арслан. Миний Монгол түмэн: Дэлхий даяараа сайхан наадаарай" хэмээн бичжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ц.Элбэгдорж найман жил төр барьсан бол маргааш шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга тангарагаа өргөх юм.
УИХ-ын гишүүд хүний кноп дарах гэж "зовох" шаардлагагүй болжээ
УИХ-ын гишүүд хурууны хээгээр санал өгдөг болох нь. Өөрөөр хэлбэл, хүний өмнөөс кноп дардаг асуудал үгүй болох гэнэ. Энэ асуудал нэлээн асуудал дагуулж, шүүмжлүүлдэг тул УИХ-ын гишүүдийг хурууны хээгээр санал өгүүлдэг болгохоор тоног төхөөрөмжийг нь бэлэн болгосон аж. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаас эхлэн гишүүд ирц болон саналаа хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно. Бусдын өмнөөс кноп дарлаа,...
Монголбанктай холбоотой тогтоол УИХ-ын түүхэнд байгаагүй ялын тогтоол болж байна гэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага аваад байсан. Тэгвэл завсарлага авсан хугацаа дуусгавар болж Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өгөх санал, дүгнэлтээ танилцууллаа.
Д.Эрдэнэбат: Монголбанканд анхнаасаа захиалгат шалгалт хийлгэж, улс...
Г.Байгалмааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Гочоосүрэнгийн Байгалмааг томилжээ.
Г.Байгалмаа нь Шинэчлэлийн Засгийн газрын Барилга хот байгуулалтын дэд сайд, УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан, сүүлийн 10 гаруй жил Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын сонгуульд хоёр ч удаа нэр дэвшсэн. Улс төрийн болоод төрийн ажлын туршлагатай боловсон хүчин юм.
Хуульч, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр барилгын салбарын хууль эрх зүйн шинэчлэл,...
Төрийн ордон өндөр төвшинд бэлтгэгдсэн хулгайчтай болжээ
УИХ-ын чуулганы танхимд улстөрчид нь төрөөс хулгай хийсэн, хийгээгүйгээ дуудалцдаг буруу жишиг тогтов. Бүр монголын баялгийг цөлмөж буй 30 гэр бүлийн нэг нь та хэмээн ил тодоор хулгайчаа зарладаг болсон. Ж.Мөнхбатын тухайд намын мөнгөөр казино тоглосон учраас төрөөс хэмээн гүтгэж болохгүй гэж өөрийгөө өмгөөлж байна лээ. Тэгвэл, улсын мөнгөний хулгайч нар маань ямар нэгэн зүйл хулгайлахгүй л бол зүгээр сууж чадахгүй болсон бололтой. Өнөөх...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-19.9
°
C
-19.9
°
-19.9
°
71%
1kmh
0%
Бям
-13
°
Ням
-18
°
Дав
-14
°
Мяг
-11
°
Лха
-14
°
- Advertisement -










































