-4.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 18, 2025

Улс төр

Япон улсын хөгжлийн шилдэг загвар, туршлагыг Монголд сурталчлах асуудлыг хөндөн ярилцав

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын “гуравдагч хөрш” Япон Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд улам гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв. Япон Улсын Засгийн газраас 1977-2019 онд нийт 332.4 тэрбум иен буюу гурван тэрбум гаруй ам.долларын...

PCR шинжилгээний оношлуур авах хөрөнгийг нөөц сангаас гаргана

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. PCR шинжилгээний болон хурдавчилсан оношлуур, дагалдах хэрэгсэл худалдан авах, дархлаажуулах ажлын үед илүү цагаар ажилласан эмч, ажилчдын нэмэгдэл хөлс зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.Ажлын байрыг дэмжих болон Хөдөө аж ахуйг дэмжих зээл олгохтой холбоотой хяналтыг банкуудын хэвийн ажлыг алдагдуулахгүй зайнаас, эрсдэлд суурилсан хэлбэрээр тавих болов. Монгол...

Г.Занданшатар: Бүх түүхэн үйл явдалд монгол цэрэг, ардын арми салшгүй холбоотой

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааныг нээж үг хэлэхдээ, Монгол цэргийн баяр, орчин цагийн зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны Баруун хил дээрх зэвсэгт тулгаралтад улс орноо батлан хамгаалахад Монгол Улсын дайчид,...

Агаараас аврах нэгжийн алба хаагчдыг цахимаар сургана

Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газар хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг 2020 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Франц Улсаас нисдэг тэрэг, обьектын түймэр унтраах тусгай тоноглолтой автомашин нийлүүлнэ. Мөн нисгэгч, механикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх хамтарсан сургалт зохион байгуулах юм. Цар тахлын...

О.Цогтгэрэл ХӨНГӨН, Д.Пүрэвдаваа ТОГТВОРТОЙ, О.Амартүвшин ЗӨВ, С.Эрдэнэболд ШИНЭ АН-ыг санал болгов

Ардчилсан нам энэ сарын 28-ны өдөр нийт гишүүд, дэмжигчдийнхээ саналаар Намын даргаа тодруулахаар сунгаа зарласан билээ. Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалын хэлснээр “Ардчиллын залуу үеийнхэн намаа зоригтой шинэчилж, намын даргаа сонгож, өөрчлөлт шинэчлэлт хүлээсэн мянга, мянган гишүүд дэмжигчдийнхээ урмыг хугалахгүй урагшлах, хүчтэй нам” гэдгээ нотлох цаг үе одоо ирж байна. Тийм ч учраас энэ удаагийн сонгуульд фракцийн төлөөлөл бус...

УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг хэлэлцэн санал дүгнэлтээ боловсруулна. Тодруулбал, Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдах бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн тухай хуульд...

Г.Занданшатар: Хаврын чуулганаар шүүхийн хууль, шинэчлэлд хяналт тавихад анхаарна

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр нээлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр, УИХ-ын 2020 оны намрын чуулганаар баталсан томоохон эрх зүйн баримт бичиг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, нийгмийн шударга ёсны захиалгыг хангахад чиглэсэн Шүүхийн багц хууль байсныг онцлов. Энэ сарын 1-нээс уг хууль хэрэгжиж эхэлж байхад шүүх байгууллагын зарим албан тушаалтны нэр холбогдсон...

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ. Чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлэг хуралдах юм. Чуулганаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг...

Дэлхийн банк вакцинжуулалтыг хурдасгахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

Сангийн сайд Б.Жавхлан Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудыг хариуцсан дэд Ерөнхийлөгч хатагтай Викториа Квакватай цахимаар уулзлаа. Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны 30 жилийн ой тохиож байгаа, өнгөрсөн хугацаанд олон төсөл, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг дүгнээд, хамтын ажиллагаа тогтвортой, найдвартай үргэлжилж буйд таатай байгаад санал нэгдэв.

Шинэ нисэх буудал ажиллаж эхлэх бэлтгэлийг хангах үүрэг өгөв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, тавдугаар сарын 1-нээс агаарын хил нээх бэлтгэл хангаж, ирэх, явах зорчигчдыг вакцин хийлгэсэн эсэхэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэм, журмыг тодорхой болгохыг холбогдох албаныханд даалгалаа. Энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудал ажиллаж эхлэхээс өмнө хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээврийн компаниудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ нисэх буудлын барилга байгууламж, ажлын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-4.9 ° C
-4.9 °
-4.9 °
58%
8kmh
40%
Баа
-20 °
Бям
-21 °
Ням
-16 °
Дав
-11 °
Мяг
-22 °
- Advertisement -

Шинэ мэдээ