-15.9 C
Ulaanbaatar
Даваа, 11 сар 25, 2024

Улс төр

Х.Баттулга: Бүх төрлийн спортоор үндэсний баатрууд төрүүлэх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр жудо, чөлөөт бөх, бокс, сагсан бөмбөг зэрэг төрлөөр амжилт гаргасан үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, багш нар, олимп, дэлхийн аваргын медальт тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Үеийн үед спортын амжилт бол тухайн орны нүүр царай болдог. Төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа дэлхийд эгшиглүүлнэ гэдэг бол бахархал. Хүүхэд, залууст спорт үлгэр жишээ, цаг заваа зөв өнгөрүүлэх нээлттэй том...

Х.Бадамсүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй гэв

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ажлаа халагдах өргөдлөө өгсөн гэх мэдээлэл өнөөдөр олон нийтийн сүлжээгээр тарсан. Түүнийг 60 тэрбумын гэх бичлэгтэй холбогдуулж Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн тул ажлаас халагдах өргөдлөө өгсөн хэмээн бичиж байгаа юм. Гэвч эдгээр мэдээлэл нь огт үндэслэлгүй хэмээн эх сурвалж мэдээллээ. Эл асуудалтай холбогдуулж "Эрдэнэт" үйлдвэрийн хэвлэл мэдээллийн албанаас албан ёсны хариу өгөхөөр болжээ.

Канад Улсын Элчин сайд ИЖБ барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул Итгэмжлэх жуух бичиг барив. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Дэвид Спрул уулзалтын эхэнд Улаанбаатар, Оттава хоёр нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдгээрээ ижил гэдгийг дурдаж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Канад бол уул уурхайн орон гэдгийг...

Д.Хаянхярваа: Засгийн газрын гишүүдийг томилохдоо дадлага туршлагатай, чадварлаг хүмүүсийг сонгоно

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар МАН-ын удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэр болон цаашид Засгийн газар байгуулахад бүлгийн гишүүдийн санал бодлыг сонсов. УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар бид нэгдсэн байр суурьт хүрч чадлаа. Эв эеэ олж, өмнөх асуудлуудад маргах биш урагшаа харж ажиллая гэдэгтэй санал нэгдлээ. МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрыг бүрдүүлэхэд ямар зарчим баримтлах, Засгийн газрын гишүүдийг ямар шалгуураар сонгох талаар олон...

Ерөнхийлөгч ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Изүми Кэйтаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гаас гаргасан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгааны дэлгэрэнгүй тайланг танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон JBIC банкны захиралтай уулзсан талаар дурдаад бүс нутагтаа хөгжлийн төлөө...

Монголд тракторын үйлдвэр байгуулах хүсэлт гаргав

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд манай улс Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/-аас 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авч 32 саяыг нь хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар болсон. БНПУ-ын “Полмот холдинг”-ийн Хөгжлийн газрын захирал Марек Пол өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбаттай уулзан дээрх зээлийн хүрээнд трактор угсрах үйлдвэр байгуулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Тус компани хэд хэдэн улсад тракторын үйлдвэр байгуулсан туршлагатай...

Х.Баттулга: Ажилгүйдэл, ядуурал, байгаль орчны асуудалд хамгийн түрүүнд анхаарах ёстой гэдэгт бид нэг саналтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхейм болон Монгол дахь суурин төлөөлөгч Б Транкман нарын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Евро Азийн бүс нутагт цөлжилтөд хамгийн өртөмтий орнуудын нэг нь Монгол Улс байгаа талаар дурдаад энэ асуудлыг шийдэхэд хэрхэн анхаарах боломжийн талаар санал солилцохыг хүссэн юм. ҮХАА-н сайдаар ажиллаж...

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхеймтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтаар байгаль орчныг хамгаалах, энэ салбарт хамтран ажиллах талаар хоёр тал санал солилцов. “Монгол Улс 2013 онд Ногоон эдийн засгийн түншлэлд анхны жишиг улс болон нэгдэн орсноос хойш хамтдаа долоон чиглэлд хамтран ажиллаад байна. Цаашид ч энэ эрчээрээ үр бүтээлтэй хамтрахад манай талаас урьдын адил идэвхтэй ажиллана” гэдгийг Ерөнхий...

Үйлдвэрчний эвлэлээс УИХ-д хандан мэдэгдэл гаргажээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт хангалтгүй, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тэтгэврийн нас, зарим төрлийн татварыг нэмэгдүүлсэн буруу шийдвэрүүдийг залруулах, цалин орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах зэрэг хөдөлмөрчдийн өмнө тулгамдсан олон асуудлууд шийдвэрлэгдэхгүй удаашралтай байгааг  тус мэдэгдэлд дурджээ. Тус мэдэгдэлд: Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт хангалтгүй, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тэтгэврийн...

Л.Болд:Монгол, Япон Улсын хооронд эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг бид байгуулж чадсан

-УИХ-ын гишүүн Л.Болд “Монгол, Хоккайдогийн II бизнес форум”-ыг нээж үг хэллээ- "Монгол, Хоккайдогийн эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн санаачилгаар “Монгол, Хоккайдогийн II бизнес форум” Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулагдав. УИХ-ын гишүүн, "Монгол, Хоккайдогийн эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Л.Болд форумыг нээж үг хэлсэн юм. Форумыг талаар тэрбээр "Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд гарсан хамгийн том ахиц бол Монгол, Япон улсын хооронд эдийн засгийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
66%
1kmh
0%
Мяг
-13 °
Лха
-8 °
Пүр
-7 °
Баа
-5 °
Бям
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ