ХХААХҮ-ийн сайд ургац хураалтын технологийг тодорхой болгох үүрэг өглөө
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тариалангийн бүс нутагт Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, холбогдох хүрээлэнгийн ажилтнуудыг гангийн нөлөөллийг тогтоож зураглал гаргах, ургацын төлөв байдал, ургац хураалтын бэлтгэл ажлын явцтай танилцаж эрчимжүүлэх, дүгнэлт гаргах, тариаланчдад зөвлөгөө өгөх, тариа хураалтын технологийг тодорхой болгох үүрэг чиглэл өгөв. Үүрэг чиглэлийн дагуу Сэлэнгэ, Төв, Булган, Орхон, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн тариалангийн бүст...
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын зорилго нь ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма өөр ажилд шилжиж буйтай холбогдуулан манай улсад сүүлийн удаа ажиллаж, Монгол Улсын ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн явцыг мэдээлэхэд оршиж байв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө...
Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлнэ
Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.
Хуралд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Төслийн Удирдах зөвлөлийн дарга Н.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Ц.Цолмон, УИХ-ын гишүүн, УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Б.Жавхлан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн,...
Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татах зарлигийг хүчингүй болголоо
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар зарлигийг хүчингүй болгов.
Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1...
Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр томилсон зарлиг гараагүй гэв
Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч орон тооны болон орон тооны бус зөвлөхүүдээ томилж байгаа тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж буй.
Тухайлбал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ахлах зөвлөхөөр томилсон гэх мэдээлэл зарим сайтууд дээр гараад байна.
Энэ талаар тодруулахад, "Ерөнхийлөгч Х.Баттулга нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар З.Энхболдыг томилсон. Одоогоор үүнээс өөр томилгоо хийгээгүй байна" хэмээн эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр Н.Алтанхуяг томилогджээ
Ерөнхийлөгч өмнөх төрийн тэргүүний орон тооны бус зарим зөвлөхүүдийг ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Д.Сосорбарам, Х.Цагаанбаатар, Ч.Отгочулуу, Ц.Бямбажав, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчид зөвлөх орон тооны зөвлөхүүд тодорхой болоогүй байгаа юм.
Тэгвэл Ерөнхий сайд асан Н. Алтанхуяг Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөхөөр томилогджээ. Мөн яруу найрагч Ц. Хулан, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа нар зөвлөхөөр болсон гэх мэдээлэл байна.
З.Энхболд: Элчингүүдийг эргүүлэн татах нь Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн эрх
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр энэ долдугаар сарын 19-ний өдөр албан бичиг хүргүүлсэн билээ. Уг албан бичигт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон долдугаар сарын 20-нд хариу бичиг өгөөд байсан юм.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн ирүүлсэн бичигт хариу...
УИХ-ын Тамгын газрын Ажлын хэсгийг П.Цэрэн ахална
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүх нийтийн хэлэлцүүлгийг аймаг, орон нутагт зохион байгуулах асуудлаар УИХ-ын Тамгын газрын Удирдлагын зөвлөл хуралдлаа.
Хурлын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулах бэлтгэлийг сайтар хангах, орон нутагт ажиллах Ажлын хэсгүүдэд техник, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн туслалцааг өндөр түвшинд үзүүлэх, Удирдлагын зөвлөлийн гишүүд манлайлж оролцох, Засгийн газар, аймгийн ИТХ, Засаг даргын...
Элчин сайд Ж.Лантри бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри өнөөдөр бараалхав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Ж.Лантри Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэсэн Австралийн Амбан захирагч Петер Косгровын захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгсөн юм.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улс, Австралийн Холбооны...
Намрын чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ
Монгол Улсын Их Хурлын тогтоол гарч, 2017 оны УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталлаа.
Улсын Их Хурлын ирэх намрын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дараах бусад асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
71%
4kmh
0%
Мяг
-12
°
Лха
-7
°
Пүр
-9
°
Баа
-11
°
Бям
-12
°
- Advertisement -