УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамж гарлаа
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.13 дахь хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулах захирамжид Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд гарын үсэг зуржээ.
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган зургаадугаар сарын 14-нөөс 28-ны өдрийг дуустал хугацаанд завсарлах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах...
Он гарсаар 16400 иргэн түр болон байнгын ажилтай болсон
УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор өнөөдөр Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт тус байнгын хорооны гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож хөдөлмөр эрхлэлтийн бодлогын талаар санал солилцов.
Хэлэлцүүлгийг нээж Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлсэн бөгөөд тус байнгын хорооноос өмнө нь хоёр удаа хэлэлцүүлэг хийж,...
Ерөнхийлөгч эх орондоо ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод өчигдөр орой эх орондоо хүрэлцэн ирлээ.
Тэрээр уг хуралдаанд оролцон үг хэлэхдээ “ШХАБ үйл ажиллагааны хувьд ч өргөжиж, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар зэрэг олон талт хамтын ажиллагааг хамарсан байнгын ажиллагаатай олон улсын байгууллага болж өсч өндийж...
УИХ-ын чуулган лхагва гарагаас түр завсарлана
УИХ-ын Хврын чуулганыг энэ лхагва гарагаас эхлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуустал түр завсарлуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль тохиож буйтай холбогдуулан УИХ-ын Хаврын чуулганыг энэ сарын 14-нөөс эхлэн хоёр долоон хоногийн хугацаатай түр завсарлуулах болжээ.
Хэдийгээр хуульд сонгуультай холбогдуулан чуулганыг завсарлуулах тухай тодорхой заалт байдаггүй ч сонгууль угтан завсарлага авдаг уламжлал тогтоод байгаа юм.
Цементийн импортыг орлох үйлдвэр ашиглалтад орлоо
МАК /Монголын алт/ компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “МАК-Евро цемент” үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Жилд хоёр сая тонноос илүү цемент хэрэглэж байгаа энэ үед импортыг орлож, дэлхийн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах энэ үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцлоо.
Тэрээр Монгол Улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, бүтээн байгуулах аж ахуйн нэгж, иргэдээ Засгийн газар байнга дэмжиж, үргэлж тэдний талд зогсоно гэж хэллээ....
Ерөнхийлөгч “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцлоо
Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
Бүгд Найрамдах Казахстан Улс нь Олон улсын үзэсгэлэнгийн товчооноос Дэлхийн Экспо үзэсгэлэн зохион байгуулах эрхийг 2012 онд авсан бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев 2014 онд Монгол Улсыг тус үзэсгэлэнд оролцохыг урьжээ.
Уг үзэсгэлэн “Ирээдүйн...
“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан татварыг тэглэж, татварыг буцаан олгоно
Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо.
Хуралдаанаар хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “0” хувиар, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс өдрөөс эхлэн 50 хувиар тогтоолоо. Засгийн газрын уг тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 09-нөөс эхлэн дагаж мөрдөх юм. Дээрх төрлийн автомашинуудад манай улсад хамгийн...
Ц.Элбэгдорж:. Монголын нутаг дэвсгэрийг дайруулан Азийг холбосон дэд бүтцийг барих боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ “ Төлөөлөгчдийн тэргүүн нар аа,
Эрхэм зочид , төлөөлөгчид өө,
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев танд болон танай Засгийн газарт гүн талархал илэрхийлье.
ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн ...
Ж.Эрдэнэбат: Хаалга тогшихгүй мэт бодож явсан хар тамхи хойморт суух гэж байна
Төрийн ордны Их танхимд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулган болж байна. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Монгол Улсын ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид өө. Та бүхний энэ өдрийн амгаланг эрин мэндчилье.
Эрүүл бие, саруул ухаантай иргэн бол тухайн улс орон оршин тогтнох,...
Г.Чулуунбаатар: Миний ажил салбарын асуудлыг “оношлохоос” эхэлнэ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдаар академич Г.Чулуунбаатар томилогдож, тамгаа гардлаа. МонголУлсынЕрөнхийсайдЖ.Эрдэнэбат БСШУС-ынсайдаднэрдэвшигчийгтомилуулахсаналааөнөөдөр /2017.06.09/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсанюм. Улмаар академичГ.Чулуунбаатарыг БСШУС-ынсайдаартомилохасуудлаарсаналхураалтявуулахадхуралдаандоролцсонгишүүдийн 94.2хувьньдэмжинтүүнийг БСШУС-ынсайдаартомиллоо. ЗГХЭГ-ындаргаЖ.Мөнхбат академич Г.Чулуунбаатарт тамгыг хүлээлгэн өгсөн бөгөөд тэрбээр “Хэдийгээр хариуцлага алдсан хэмээн салбарын сайд нь огцорсон боловч өнгөрсөн хугацаанд өрнөсөн бүх асуудал ганц сайдын буруугаас болоогүйюм шүү. Үүнийг БСШУСЯ-ны бүх ажилтан, албан хаагч, дарга, удирдлагууд дор бүрнээ сайтар тунгааж бодоорой....
Цаг агаар
Ulaanbaatar
snow
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
85%
1kmh
40%
Ням
-18
°
Дав
-14
°
Мяг
-13
°
Лха
-14
°
Пүр
-15
°
- Advertisement -










































