УИХ-ын Хврын чуулганыг энэ лхагва гарагаас эхлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуустал түр завсарлуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль тохиож буйтай холбогдуулан УИХ-ын Хаврын чуулганыг энэ сарын 14-нөөс эхлэн хоёр долоон хоногийн хугацаатай түр завсарлуулах болжээ.
Хэдийгээр хуульд сонгуультай холбогдуулан чуулганыг завсарлуулах тухай тодорхой заалт байдаггүй ч сонгууль угтан завсарлага авдаг уламжлал тогтоод байгаа юм.