“Нүүрсний хулгай”-н талаарх баримт, мэдээллийг sonsgol.mn хаягаар хүлээн авч байна
“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог Монгол Улсын Их Хурлын 2023 оны...
Монгол Улс, БНАЛАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны дараах баримт бичгийг байгуулав.
“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард...
УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Х.Кобаяшиг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.06) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитай бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд Х.Кобаяшиг Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ерөнхийлөгчийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
Тус айлчлалыг Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн дараа хэрэгжүүлж буй бөгөөд албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд болов.
Хэлэлцээний эхэнд...
Л.Оюун-Эрдэнэ: “Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг” төслийг эхлүүлж, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай авто замаар холбоно
“Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.Төмөр зам, иргэний нисэх, авто зам, авто тээвэр, далайн тээвэр, хуурай боомтын асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл,хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын байгууллагууд, хөрөнгө оруулагчдад танилцуулах нь форумын зорилго. Энэ удаагийн форумаас бүс нутгийн интеграцид нэгдэхийн...
МАН-ын бүлэг: Тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.11.06/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг авч хэлэлцлээ.
Засгийн газрын улсын төсөвт оруулж ирсэн саналаар 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ээс тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх тухай тусгасан. Бүлгийн хурлаар хэлэлцээд нийт тэтгэвэр...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтлаа
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг тус улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлитийн хамт 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ерөнхийлөгчийн ордонд албан ёсоор угтлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, гэргий нарыг Ерөнхийлөгчийн ордонд хүрэлцэн ирэхэд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар угтан...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус улсын нийслэл Вьентьян хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Вьентьян хотын “Ваттай” олон улсын нисэх онгоцны буудалд БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кеммани Фолсена, Монгол Улсаас БНАЛАУ-д...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д суралцаж буй оюутнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсад суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа.
Одоогоор Монгол Улсаас БНСВУ-д нийт 34 монгол оюутан суралцаж буй бөгөөд үүний 11 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч оюутнуудад хандан хэлсэн үгэндээ, БНСВУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-3.9
°
C
-3.9
°
-3.9
°
74%
0kmh
40%
Бям
-4
°
Ням
-13
°
Дав
-13
°
Мяг
-11
°
Лха
-9
°
- Advertisement -