-5.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 29, 2024

Улс төр

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдон ажиллаж буй Шэнь Миньжюаньд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Мөн БНХАУ-ын Ерөнхий сайд асан Ли Көчян таалал төгссөнд Монгол Улсын Засгийн газрын зүгээс болон хувиасаа эмгэнэл илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлал 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй юм. Мөн 2013 оноос хойш буюу...

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр (2023.10.31) Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хуулийн төсөл санаачлагчийн танилцуулснаар, хотын хүн амын...

Ил тод нээлттэй D-Parliament платформ, УИХ-ын цахим шилжилтийг Европын Парламент дэмжиж буйгаа илэрхийлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.10.30) Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн хүндэт зочидтой уузаж байгаадаа баяртай байна гээд Европын Холбоотой хамтын ажиллагааг бэхжүүлэх...

Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад суралцахаар мордлоо

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо. Энэ жил АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд 260 оюутан залуус суралцахаар явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэтгэлэгт...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлалыг Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй бөгөөд 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд...

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяныг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Бишкек хотноо уулзлаа. Ерөнхий сайд нар дөрвөн сарын өмнө Бээжин хотноо уулзаж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагаанд олон жил яригдсан асуудлуудаа энэ онд багтаан хоёр талдаа шийдвэрлэж, 2024 онд хамтын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Узбекистан Улсын ерөнхий сайд А.Н.Ариповтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бишкек хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох хүрээнд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Ариповтай 2023 оны аравдугаар сарын 26-нд хоёр талын уулзалт хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай, Төв Азийн...

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр боллоо

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы /2023.10.26/ үдээс  хойших нэгдсэн хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар үргэлжлүүлэн хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд, Г.Амартүвшин нар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх бол Үндсэн хууль болон...

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн нар Бишкект уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтай Бишкек хотноо уулзлаа. Оросын Холбооны Улстай найрсаг харилцаатай байж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэж, иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-5.9 ° C
-5.9 °
-5.9 °
79%
1kmh
40%
Бям
-4 °
Ням
-14 °
Дав
-13 °
Мяг
-11 °
Лха
-9 °
- Advertisement -

Шинэ мэдээ