УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ үеэр байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын нэрийг дэвшүүлэх саналтай байгаагаа хэлсэн.
Гишүүдээс өөр хүний нэрийг дэвшүүлээгүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.