АТГ-т шалгагдаж буй хэргийн дотор албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас торгууль нэрээр мөнгө авсан цагдаагийн 4 албан хаагчийн хэрэг анхаарал татаж эхэллээ.
Тангаргаа зөрчсөн цагдаагийн ахлах мөрдөгч Б, А, О, Б нарыг Цагдаагийн ерөнхий газар дотоод хяналт шалгалтаар илрүүлж, хэргийг нь Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна.
Ахлах мөрдөгч Б нь эрүүгийн хэрэгт нэр нь холбогдон шалгагдаж байсан этгээдээс мөнгө авсан, албан хаагч О нь эрүүлжүүлэгдсэн иргэдийн ар гэрээс мөнгө авч, хувьдаа завшсан, албан хаагч Э, Б нар нь архи, согтууруулах ундаа нийтэд худалдаалахыг хориглосон өдрүүдэд 8 нэрийн барааны дэлгүүрүүдэд шалгалт хийж торгууль нэрээр мөнгө авч, хувьдаа завшсан гэх гэмт хэрэгт холбогдоод байгаа юм байна.