"Эхнэрийн урхи" киноны Үнжэгийн ээж Монголд иржээ

"Эхнэрийн урхи" киноны Үнжэгийн ээжийн дүрээр Монголчууд бидний танил болсон Солонгосын жүжигчин Жон Эй Ри бол гайхалтай авьяаслаг жүжигчин билээ. Тэрбээр  авьяаслаг жүжигчин төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт хүнд хэцүү амьдралыг туулж буй бяцхан хүүхдүүдэд тусалдаг сайхан сэтгэлт нэгэн юм байна. Түүний дэмжлэгээр олон Монгол хүүхдүүдийн амьдрал өөрчлөгдөж, тэдэнд сайн сайхан ирээдүйг бэлэглэж яваа гэнэ. Жингийн алдагдалтай, хүнд хэцүү амьдралтай хүүхдийг өөрийн мэт халамжилж, нулимс унаган залбирч чаддаг гэнэ шүү. Тэрбээр Монголд олон удаа тусламжийн ажлаар ирсэн ч, чимээ дуулиангүй ирээд буцдаг ажээ.