Засгийн газар, шийдвэр гаргагчдыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлаа эрчимжүүлэхийг шаардаж өнөөдөр “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ-аас Д.Сүхбаатарын талбайд хэвтээ жагсаал зохион байгуулав.
Жагсаалд оролцогчид “Боож үхлээ”, “Агаарын бохирдлыг устга”, “Үр хүүхдээ эрүүл, цэвэр, аюулгүй орчинд амьдруулмаар байна” зэрэг лоозон барьж, 15 минут хэвтсэн юм. Мөн дээрх үгсээ Англи, Орос хэлээр орчуулсан нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг олон улсад хүргэх зорилготой аж.