Сошиалаар төрийн ажлыг хийчихдэг юм бол фэйсбүүкээр шууд лайв хийдэг бол Ерөнхий сайд аа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг кабинетын сайдтайгаа ерөөсөө тааралддаггүй бололтой. Эсвэл салбарын сайд нь таалагддаггүй байж болох юм. Уг нь  Н.Цэрэнбат сайд буруу зүйл ярьсан бол дуудаж уулзаад эсвэл утсаар яриад асуудлыг шийдчихэж болохоор л асуудал. Гэтэл төрийн ажлыг Ерөнхий сайд  фэйсбүүкээр хийгээд сууж байх юм. Уулзаж, утсаар ярьснаас фэйсбүүк дээрээ бичих нь амар байдаг бололтой. Учир нь тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудсандаа:

 

гэж бичсэн нь олон хүнд таалагдсангүй. Учир нь тэрбээр Солонгос Улс руу айлчлалаар хамт явж, явж ирсэн сайдыгаа сошиалаар загнаж сүрийг үзүүлж шоудаж буй нь таалагдахгүй байх нь ойлгомжтой. Хийсэн ажлынх нь бодит үр дүн гарвал хүссэн хүсээгүй ард түмэн хүндлэл хайраа харамгүй өгнө. Ингэж ард түмний хүндлэлийг хүлээхгүй ээ Ерөнхий сайд аа. Хэрвээ сошиалаар төрийн ажлыг хийчихдэг юм бол фэйсбүүкээр шууд лайв хийгээд явчихмаар юм. Сайд нар нь тэрийг нь хараад л үнэн амар хялбар болох биз.