УИХ-ын гишүүн О.Баасанхүү оны өмнө намын Их хурлаа Төрийн ордонд зохион байгуулж, намын даргаар сонгогдсон. Улмаар тэрбээр МАХН-ын даргаар сонгогдсоноо бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаад байсан юм. Намын удирдлагатай холбоотой энэ асуудлыг шийдэх хурал нэгдүгээр сарын таванд товлогдсон ч МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хойшлуулах санал гаргаснаар хурал болоогүй. Долоо хоногоор хойшилсон Шүүх хурлын хугацаа өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-ний өдрөөр дуусч байна. Хэрэв шүүх хурал болж, МАХН-ын даргаар О.Баасанхүүг бүртгэвэл МАХН шинэ удирдлагатай болно.