Өвс ачиж явсан машин онхолджээ

Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт малчдад өвс хүргэж явсан том оврын машин замын хажуу руу унасан осол гарчээ. Одоогийн байдлаар ослын шалтгаан тодорхой болоогүй байна гэж ЗЦА-аас мэдээлэл өглөө.

Мөн Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Бургастайн гарам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ Өмнөговь сумын төвөөс нүүрсний уурхайн чиглэлд зорчиж байсан 60-65 УВА улсын дугаартай “Зил-130” загварын чиргүүлтэй ачааны автомашин онхолдсон осол гарч аврах багийнхан 30 минут ажиллаж автомашиныг татаж босгосон байна.

Тиймээс том оврын машин барьж, холын замд явж байгаа жолооч нарыг анхаарал болгоомжтой байхыг албаныхан анхаарууллаа.