Залуус Эх нялхсын нярайн эргэлтийн хэсгийг ийм сайхан болгожээ

Хэдхэн хоногийн өмнө Эх нялхас буюу Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн нярайн эргэлтийн үүдний хэсэг цахим сүлжээнд цацагдаж олны анхаарлын төвд орсон. Нэгэн сошиал хэрэглэгч будаг нь халцарсан, хуучирч муудсан үүдний өрөөний зургийг оруулснаар олон нийтийн анхаарлыг татсан юм. Харин уг хүлээлгийн өрөөг жүжигчин Г.Ундармаа засаж тохижуулж байгаа гэсэн яриа гарсан. Тэгвэл уг мэдээлэл ташаа бөгөөд "Сайн аав " уран сайханы киногоороо олны танил болоод байгаа "Про стар" филмсийн захирал С.Чулуунтогтох нарын хэсэг хэсэг залуус өөрсдийн санаачилгаар танхимыг засварлаж байгаа аж.

Энэхүү сайн үйлсийн арга хэмжээнд сая гаруй  төгрөгийн хандив цугларсан бөгөөд хүн бүр оролцох боломжтой юм байна. Засварын ажилд  өдөртөө сайн дурын хүмүүс ирж тусалж байгаа гэнэ. Зохион байгуулж буй залуус " Ард иргэд баяндаа биш сэтгэлээрээ талхныхаа мөнгийг, ахмадууд сүүнийхээ мөнгийг, хүүхдүүд тоглоомынхоо мөнгийг илүүчилж, хүмүүс өөрсдийнхөө идэж уух, өмсөх зүүхээсээ хасан байж тусалж байгаа ийм сайхан сэтгэлийг үнэхээр энэ ажлыг хийж байгаа. "Монголчууд гайхалтай"  гэхээс өөр хэлэх үг алгаа. Мундаг байна. Олон түмэндээ баярлалаа" гэсэн юм.

"Эх нялхсын нярайн эргэлт"-ийн хэсгийг сайн дураараа нэгдэн хандив цуглуулан нэг хамт олон болон нэгдэж буй сайхан сэтгэлтэй монголчууддаа баярлалаа. Та бүхний хичээл, итгэл сэтгэлийн дэмээр эх үрсээ эргэх орчинг сайжруулан засаж, тав тухтай нялх үрсээ харах ар гэрийнхнийх нь хүлээх хүлээлгийн хэсгийг үнэхээр тухтай эрүүл сайхан болгож чадаж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Залуустаа бүх аав, ээжүүдийн өмнөөс баярлаж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

1-р ангийн бяцхан жаал машин авах гэж цуглуулж байсан 2250 төгрөгөө будаг аваарай гэж хандивлана гээд ирчихсэн засварт тусалсан гэнэ.