Монголын үндэсний телевиз, “ММ” агентлаг редактор, ахлах редактор, тоймч хийж бараг л "Од" болж чадсан гишүүн бол М.Оюунчимэг. Тэрбээр гишүүн болоод МАН-ын бусад эмэгтэй гишүүдийн нэгэн адил "кноп дарагч" хийдэг болсон хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байдаг. Тэгвэл хурал дээрээ боов идэж олны дургүйцлийг хүргээд амжсан эрхэм гишүүн энэ удаад дээд боловсролгүй төрсөн эгчийгээ даргын суудалд "залаад" бөөн асуудал үүсгээд байгаа талаар сошиал ертөнцөд шуугиж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийн төрсөн эгч М.Цэцгээг Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар суулгачихсан гэнэ. Дээд боловсролгүй буюу мэргэжлийн бус түүний эгч одоогийн байдлаар 25 хүнийг ажлаас хууль бусаар халаад байгаа аж. Түүгээр ч зогсохгүй ажилчдаа үргэлж доромжилж, дарамталдаг, байнгын сэтгэлийн дарамт үзүүлдэг. Бүр "Намайг С.Чинзориг сайдаас өөр хүмүүс яаж ч чадахгүй гэж" үргэлж онгирдог гэх мэдээллийг иргэн Ж.Энхбат нийтлээд байгаа юм. Хэрэв үнэхээр асуудал ийм төвшинд хүрчихээд байгаа бол эрхэм гишүүн ёс зүйгээ бодож нэг салбарыг "самраад" байгаа эгчийгээ авчихвал зүгээр л байх даа. Эсвэл түүнийг шалгах ёстой холбогдох газрууд нь шалгах хэрэгтэй биз ээ.
Эрхэм гишүүний эгч өмнө нь зөвхөн автобусны кондуктор л хийж байсан гэнэ: