СХД-ийн орлогч нарт хариуцлага тооцооч С.Батболд оо!!!

МАН-ынхан өчигдөр гэнэт л Сүхбаатарын талбай болон НЗДТГ-ын байр болон Тусгаар тогтнолын ордонд ямар ч зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан хийв. Улс төрийн зорилготой энэхүү тавилттай гэж хэлж болох жүжигт нь таван дүүргийн 1000 гаруй хүн оролцсон гэдгийг БЗД-ийн МАН-ын хорооны дарга Бат-Амгалан хэлж байгаа харагдсан.

Тэгвэл таван дүүргээс Сонгинохайрхан дүүргийн орлогч дарга нар бараг л бүрэн бүрэлдэхүүнээрээ явж байгаа харагдсан.

 

Сонгинохайрхан дүүргийн орлогч дарга О.Ганбаатар

Сонгинохайрхан дүүргийн орлогч дарга Н.Алтаншагай

Нийслэлийн хамгийн том, хамгийн олон хүн амтай СХД өнөөдөр гурван орлогч даргатай. Тэдгээрийн хоёр нь дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллахгүйгээр ийнхүү улс төр хийгээд явж байгаа нь өөрөө хэр зохимжтой үйл хэрэг вэ С.Батболд дарга аа?

Төрийн албан хаагчийн ажлын цаг бүх нийтийн өмч байдаг болохоос улс төр хийх цаг биш. Өөрөөр хэлбэл улс төр хийж байгаа энэ хүмүүстээ хотын даргын зангараг гаргаж хариуцлага тооцох нь зүйн хэрэг гэдгийг анхааруулж байна!!!

Эх сурвалж: Tac.mn