Үндэсний ялагч Ц.Энгүүн 100 сая төгрөгийн гэрээ байгууллаа

“The Voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн өнөөдөр шагналын "Nissan qashqai" маркийн суудлын автомашин болон 100 сая төгрөгийн дуу бичлэгийн гэрээний шагналаа гарджээ. Эх орондоо амжилттай зохион байгуулагдсан дэлхийн хэмжээний шоуны ялагч болсон Ц.Энгүүний хувьд энэ жил 17 настай бөгөөд Хөгжим бүжгийн консерватурын суралцагч юм. Дашрамд дурдахад,  voice шоу нь  олон улсын бодит телевизийн дуулах уралдааны франчайз аж.  Анх “Голландын дуу хоолой”  тэмцээнээс Нидерландын телевизийн продюсер Жон де Мол энэхүү шоуг үндэслэжээ. Өнөөг хүртэл нийт 13 улирлын 336 дугаар цацагдсан байна. Хэдийгээр улс орнууд форматыг өөрчилсөн боловч 2011 оноос хойш нэгдсэн форматаар дэлхий даяар цацагдах болсон байна. Эдүгээ The voice шоу нь  “Idols” франчайз, “Rising Star” болон “The X Factor”-ийн гол  өрсөлдөгч болоод байна.