Нийслэл хотын хэмжээнд “Халаас” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Уг арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн газарын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа юм.
Тодруулбал:
Өнөөдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран Монтел, Теди төвд гар утас хууль бусаар худалдан авч борлуулдаг 50 орчим ченжүүдийг бүртгэл судалгаанд хамруулан гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийн нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа.
Нэмж мэдээллэхэд “Халаас” нэгдсэн арга хэмжээний хүрээнд бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээдүүд, тэдэнтэй холбоотой байж болзошгүй ченжүүдийг Мөрдөн шалгах газраас шалгаж гарал үүсэл нь тодорхойгүй 200 орчим гар утсыг хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Одоогийн байдлаар гар утсаа хулгайд алдсан 20 гаруй хохирогч IMEI кодоор тулгалт хийж өөрийн утсаа таньснаар хохирлоо барагдуулсан байна.