Төр түшнэ гэдэг бол түмний өмнө хариуцлага хүлээхийн нэр гэдгийг гадны улс төрчид маш сайн мэддэг. Сошиал хуудсандаа цээж нүцгэн зургаа тавьсан улс төрч парламентын гишүүний суудлаасаа бууж байсан улс төрч бий. Гэтэл манай улсад харин ч эсрэгээрээ улам л дээшээ яваад байх шиг. Тухайлбал, МАН дахь Зүүний хүчний холбооны буюу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн фракцад харьяалагддаг залуус шил дарааллан улаан махны хэрэгт нэр холбогдоод авлаа. Бүр Монгол Улсын Ерөнхий сайд болж гэрэлт яваа фракцийн толгойлогч У.Хүрэлсүх ч өөрөө хүчингийн дуулианд нэр холбогдож нэг хэсэг шуугиан дэгдээж авсан удаатай.
Тэгвэл түүнийг үлгэр дуурайлал болгодог Хан Хэтийн нутгийн хоёр залуу замналыг нь маш сайн дагаж байгаа нь намтраас нь тод харагдахаар байна. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ ч хүчингийн хэрэгт холбогдсон, Д.Гантулга нь ч хүчингийн хэрэгт холбогдоод их хурлын гишүүний суудлаасаа буулаа. Уг нь “хүчиндэгчдийн арми”-ийг Монголын улс төрд оруулаад ирчихсэн хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа У.Хүрэлсүх толгойлогчтой ах нар нь дүүгээ явуулахгүй байж чадах л байсан байх гэтэл харин ч Д.Гантулгынхаа эсрэг баг ажиллуулаад байна гэх албан бус мэдээлэл цацгдаж байлаа. 30 хүрээгүй насандаа УИХ-ын гишүүн болсон тэрбээр хүнчингийн хэрэгт нэр холбогдож явсан нутгийн ах УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг холбооныхоо гишүүдтэй зөрчилдөх үед түүнийг өмгөөлөн хамгийн түрүүнд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, акц удирдаж байсан удаатай.
Харин түүнийг УИХ-ын гишүүний суудлаасаа буугаагүй байхад нь хүн чанар угийн муу Л.Оюун-Эрдэнэ Д.Гантулгыгаа УИХ-ын гишүүний ёс зүйгүй гээд ад үзэж байсан. МАН-даа л сошиалаар толгой цохидог тэрбээр Д.Гантулгынхаа эсрэг баг ажиллуулаад эхэлсэн юм байх. Төрийн ордонд хийсэн мэдээллээс нь тасдаж аваад сошиалаар сэвж байсан гэх яриа ч байдаг гэнэ. УИХ дахь Хэнтийнхэн гэж охид бүсгүйчүүдэд халгаатай,урвал урваж чадаг, муу талын авьяастай улс төрчид юм гэдгээ алхам алхмаар баталсаар л байх шиг.
Манай улсад л хүн алсан гэсэн ч хүчин хийсэн гэсэн ч ёс зүйн хариуцлага хүлээх нь битгий хэл улам л дээшилж намын дарга, Улсын сайд болдог гажиг тогтолцоо байгаад байх шиг.
Гэтэл ичих нүүртэй, ухамсарлах ухаантай хүмүүс хариуцлагаа хүлээгээд дахиж улс төрд хөл тавихгүй гэж амлаад явдаг жишиг олон улсад тогтчихсон соёл. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Өмнөд Солонгосын Чунчеон мужийн амбан захирагч, нэр хүндтэй улс төрч Ан Хи Жун эмэгтэй нарийн бичгээ хүчиндсэн хэрэгт холбогдсны дараа буруугаа хүлээж, огцорч буйгаа албан ёсоор мэдэгдсэн.
Тэрбээр албан тушаалаа хүлээлгэн өгөөд зогсохгүй ямар ч улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ амласан байдаг. Шударга, бяртай хэмээх имиж бүрдүүлдэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх маань Өмнөд Солонгосын амбан захирагч шиг байж чадахгүй юм гэхэд МАН-ын нэр хүндийг унагаж дуусч байгаа улс төр дэх карьер өсгөж хүмүүжүүлсэн дүү нараа шалгуулж, жаахан ч гэсэн нэрээ сэргээмээр юм даа.
Ер нь Монголын ард түмэн МАН ч байлаа ,АН ч байлаа Монголын төрд хэнийг суулгах эсэхээ жаахан бодолтой сонгодог болох нь зүйн хэрэг бололтой. Тиймээс аль ч намын нөхөд нь улс орны, улс төрчдийн нэрийг баастай хутгаж байгаа байгаа нөхдийг улс төрийн хүрээллээс арчиж яагаад болохгүй гэж...