Баян-Өлгий аймгийн Зооноз өвчин судлалын төв унаатай боллоо

Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Зооноз өвчин судлалын төвд туулах чадвар сайтай фургон автомашин гардууллаа.

Баян-Өлгий аймгийн хувьд 102 мянган хүн амтай, хамгийн холдоо 380 гаруй км-ийн алсад амьдрах иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм. Тиймээс автомашинтай болсоноор иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал хувь нэмэр болж буй юм.

Харин аймгийн Зооноз өвчин судлалын үндэсний төвийн хувьд байгалийн голомтот халдварт өвчнийг илрүүлэх, тархалтыг зогсоох, шаардлагатай арга хэмжээ авах үед автомашины асуудал тулгамддаг байсан бол ийнхүү шийдвэрлэлээ.