2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр хамрагдах буюу 2015 онд төрсөн хүүхдүүдийг энэ сарын 25-наас цахимаар бүртгэнэ гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Эцэг, эхчүүд www. tsetserleg.ulaanbaatar.mn сайтад нэвтэрч, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулах шаардлагатай. Ингэснээр аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах ёстойг нь “хэлж өгөх” бөгөөд эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар илгээх юм байна.
Цахимаар бүртгүүлсэн хүүхдийн тоо ангийн багтаамжаас хэтэрсэн бол сугалаагаар сонгон шалгаруулах гэнэ. Харин анги дэвших хүүхдүүдийг ирэх сарын 21-23-нд цэцэрлэгүүд тус тусдаа бүртгэнэ.