УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам тээвэр, хөгжлийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Гишүүдийн олонх дэмжсэнээр Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдлөө.
Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхээр болжээ.