Жил бүрийн хавар, намар “Дархлаажуулалтын 10 хоног“-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 24 дэхь жилдээ зохион байгуулж байгаа энэ удаагийн ээлжит 10 хоногийг “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор энэ сарын 20-30-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулах юм.
Дархлаажуулалтын 10 хоногоор товлолын дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эцэг эх, асран хамгаалагчдад дархлаажуулалтын талаар бодит мэдээлэл түгээх, эрүүл мэндийн ажилтны ур чадвар, дадлыг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар өнөөдөр Уран зургийн галерейд болсон хэвлэлийн бага хурал, “Вакцинаар хамтдаа сэргийлье” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр мэдэгдсэн.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож хэлсэн үгэндээ “Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ба дэлхийн 194 орон бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Иймд Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар 1974 онд Дархлаажуулалтын хөтөлбөрийг баталж, дэлхийн 190 гаруй улс орон хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж эхэлсэн юм.
Үүний дагуу манай улс дархлаажуулалтын үндэсний товлолыг нэвтрүүлж, 1993 оноос үндэсний хөтөлбөр болгон өргөжүүлж, 2002, 2011 онд шинэчлэн хэрэгжүүлсэн. Ингэснээр манай улс цагаан цэцэг, халдварт саа, нярайн татран өвчнийг устгаж,сахуу, хөхүүл ханиад өвчин сүүлийн 10 жилд бүртгэгдээгүй. Мөн В хепатит, улаанбурхан өвчний тахалт тархалтыг хяналтандаа авсан амжилтад хүрч, халдварт өвчинтэй тэмцэх талаар дэлхийн хэмжээнд тавьсан зорилтуудыг хангахад тэргүүн эгнээнд явж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулсан.
Дархлаажуулах бэлдмэл, вакцины аюулгүй байдлыг төрөөс чухалчлан анхаардаг бөгөөд дархлаажуулалтын товлолын дагуу 15 хүртлэх насны хүүхдэд хийдэг 11 өвчний эсрэг 7 төрлийн вакциныг ДЭМБ-ын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс НҮБ-ын Хүүхдийн санд захиалан Засгийн газрын хөрөнгөөр худалдан авч байна. НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн 120 гаруй улс оронд вакцин, дагалдах хэрэгслийг хүйтэн хэлхээний аюулгүй горимыг баримтлан нийлүүлдэг байгууллага тул 0-15 насны хүүхдийн товлолын вакциныг бүрэн нийлүүлдэг найдвартай гэж үздэг” хэмээн онцлон тэмдэглэлээ.
ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица “Дархлаажуулалтын үйл ажиллагааны ДЭМБ-ын зорилт”-ын хэрэгжилт болоод бүх нийтийн хамралтын нэгдсэн зорилгын хүрээнд НДББ-ийн улс орнуудтай харьцуулахад, Монгол улс нь үндсэн тусламж үйлчилгээний хамралт өндөр түвшинд байгаа. Гэвч халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх нь нэн чухал асуудал болж байна гэж мэдээлэл хийлээ., Мөн Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич П.Нямдаваа “Монгол Улс дахь улаан бурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцын судалгааны үр дүн”-г танилцууллаа.
Монгол Улсад оршин сууж буй 6 сартайгаас 35 насны хүн амын дунд улаанбурхан ба улаануудын эсрэг дархлааны түвшинд нэг агшны үнэлэлт өгөхөд энэ ийлдэс судлалын судалгааны зорилго оршиж байгаа юм. Судалгааны үр дүнд тулгуурлан улаанбурхан, улаануудын тахалт тархалтыг таслан зогсоох арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлтэй насны бүлэг, нутаг дэвсгэрийг тодорхойлж дархлаажуулалтын ямар арга хэмжээ зохион байгуулах талаар зөвлөмж гаргаад байна.
Хэвлэлийн бага хурлын дараа “Вакцинаар хамтдаа сэргийлье” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Энэ үзэсгэлэнд дархлаажуулалтын вакциныг хэрхэн яаж тээвэрлэдэг, хадгалдаг, түгээдэг талаар болон дархлаажуулалтад иргэдийг хэрхэн хамруулдаг талаар үйл явдлын зургийг дэлгэн үзүүллээ.
… [Trackback]
[…] Information on that Topic: newscafe.mn/?p=17571 […]
… [Trackback]
[…] Here you can find 50241 additional Info on that Topic: newscafe.mn/?p=17571 […]
… [Trackback]
[…] Find More on that Topic: newscafe.mn/?p=17571 […]
… [Trackback]
[…] Read More Info here on that Topic: newscafe.mn/?p=17571 […]
… [Trackback]
[…] Read More Info here to that Topic: newscafe.mn/?p=17571 […]
… [Trackback]
[…] Read More on to that Topic: newscafe.mn/?p=17571 […]
… [Trackback]
[…] Read More to that Topic: newscafe.mn/?p=17571 […]
… [Trackback]
[…] Read More here to that Topic: newscafe.mn/?p=17571 […]
… [Trackback]
[…] Info to that Topic: newscafe.mn/?p=17571 […]
… [Trackback]
[…] Read More to that Topic: newscafe.mn/?p=17571 […]
… [Trackback]
[…] Here you can find 21264 additional Info on that Topic: newscafe.mn/?p=17571 […]
… [Trackback]
[…] Here you will find 18054 additional Info to that Topic: newscafe.mn/?p=17571 […]
… [Trackback]
[…] Read More to that Topic: newscafe.mn/?p=17571 […]
… [Trackback]
[…] Read More here on that Topic: newscafe.mn/?p=17571 […]
… [Trackback]
[…] Find More here on that Topic: newscafe.mn/?p=17571 […]