Цагдаагийн байгууллагаас хүн амины хэрэгт сэжиглэн шалгаж буй ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалын хэргийн мөрдөн байцаалт дуусч, яллах дүгнэлтийг прокурорт шилжүүлэв.
Хэргийг эргэн санахад, өнгөрөгч 8 дугаар сарын 9-ний пүрэв гарагийн 21.45 цагийн үед “ЗТХЯ-ны үүдний дэргэдэх хөшөөний хажууд амиа алдсан хүн байна” гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж шалгахад ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ дотоод аудитын газрын дарга 38 настай Л.Гомбосүрэн гэгч нь гадны нөлөөтэй амиа алдсан байв.
Харин түүний амь насанд халдсан хэрэгт холбогдуулан тус яамны газрын дарга 48 настай Б.Махбалыг цагдаагийн байгууллага сэжигтнээр татан өнгөрсөн хугацаанд шалгасан юм.