“Ар талын хангалтын үндэс” нэг сэдэвт бүтээлээр тусгай байрын шагнал хүртлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит 2024 оны уралдааны эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”-ийн тусгай байрт ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн профессор, доктор, дэд хурандаа Ц.Ганчимэг, Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн профессор, доктор, дэслэгч Б.Одгэрэл нарын “Ар талын хангалтын үндэс” сэдэвт бүтээл шалгарлаа.

Тус төрөлд нийт 27 бүтээл өрсөлдсөн бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, доктор, профессор Ш.Цогтоо “Монгол Улсын захиргааны эрх зүй: Ерөнхий, тусгай анги” сэдэвт бүтээл тэргүүлсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, онол, практикт тулгамдсан асуудлыг судалгаанд үндэслэн шийдвэрлэх, эрдэмтэн, судлаачдын оюуны бүтээлийг үнэлж, урамшуулах зорилгоор эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”, “Оюутны шилдэг илтгэл”, “Грант олгох төсөл” шалгаруулах уралдааныг ХЗДХЯ, Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here