Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах Япон цэргийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний цогцолборт 20 ширхэг сакура тарив.
Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон Япон улсын Өмнөд Азийн Найрамдлын Холбооны Олон нийтийн эрх ашгийн сан, Монголын улаан загалмай нийгэмлэг, “Шинэболд” ХХК-ийн төлөөлөл оролцов.
Талууд Сакура тарих төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд Япон цэргийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний цогцолборыг цэцэрлэгт хүрээлэн болгох юм.