-Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам: Иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд стандартыг дагаж мөрдөх ёстой-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийслэл хотын хөгжлийн бодлого, зорилго, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд нэг салбар болон ажиллаж буй барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэгчдийн үүрэг, хариуцлага ихээхэн ач холбогдолтой юм.
Орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох судалгаагаар нийслэлийн 379 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж, техникийн шаардлагыг хангаагүй барилга угсралтын ажил эрхэлсэн, түр хашааны норм стандартыг дагаж мөрдөөгүй зэрэг зөрчлүүд илрээд байна.
Иймд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд хотын стандарт, аюулгүй байдлын техник зохицуулалтын баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлж, норм стандартыг хангасан түр хашаа, хаалтыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны дотор шинэчлэх шаардлагатай байна.
Дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй, стандартын дагуу барилга угсралтын ажил эрхлээгүй хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээг авах бөгөөд зөрчил дутагдлаа арилгаагүй тохиолдолд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх барилга угсралтын төсөл хөтөлбөрүүдэд дахин оролцуулахгүй байх хүртэлх арга хэмжээг авна. Холбогдох мэдээллийг ХОТЫН СТАНДАРТ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН 70118030 утсаар холбогдох буюу Жигжиджавын гудамж Хангарди ордны 9 давхарт 908 тоот өрөөнд ирж зөвлөгөө мэдээлэл авч болно.