Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран Хот соёлтой бол гоё аяныг дэмжин “Эртэч Монгол” хөтөлбөрийг “Эрүүл Монгол 10.000 маск” уриа дор зохион байгуулж байна.
Үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын үетэй холбогдуулан “Эртэч Монгол” хөтөлбөрийг цахим хэлбэрээр дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж, 9 өдөр 9 багш өглөө бүр сонирхолтой сэдвээр мэдээлэл хийсэн юм.
Эхний цахим сургалтад 180 залуучууд хамрагдан өөрсдийн зүгээс болон аж ахуйн нэгжийн дэмжлэгтэйгээр 5.000 маскийг цуглуулж, ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд байдаг Яаралтай түргэн тусламжийн төв 103 эмч ажилтнуудад 2.000 ширхэг маск, үлдсэн 3.000 ширхэг амны хаалтыг дүүргүүдийн алслагдсан хороодод амьдарч байгаа хүнд хэцүү амьдралтай айл өрхүүд, хүүхдүүдэд тараалаа.
Энэхүү үйл ажиллагаа дахин үргэлжилж, дөрөвдүгээр сарын 27-оос тавдугаар сарын 05-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.
Энэ удаагийн цахим сургалтад
Эерэг хандлага 04 сарын 27-нд
- Эртэч Монгол хөтөлбөрийн санаачлагч Н.Энхбаатар
07:00 - 08:00
Манлайлал удирдан зохион байгуулах 04 сарын 28-нд
- Мобиком, Скайтел ХХК захирал хийсэн туршлагатай CEO номын зохиогч NCS ХХК гүйцэтгэх захирал Д.Болор
07:00 - 08:00
Хувь хүний Карьер төлөвлөлт 04 сарын 29-нд
- “MARS-V”- төслийн хүний нөөцийн захирал Д.Мөнхнаран
07:00 - 08:00
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол 04 сарын 30-нд
- OTZ – эмнэлгийн захирал Э.Орхонтуул
07:00 - 08:00
Санхүүгийн сахилга бат 05 сарын 01-нд
- Хөгжлийн бодлого төлөвлөлтийн зөвлөх Дэйл Карнегийн сургагч багш Б.Даринчулуун
07:00 - 08:00
Оролдлого 05 сарын 02-нд
- Гүнтэн брэндийн үүсгэн байгуулагч Ц.Пүрэвхүү
07:00 - 08:00
“Хаврын арьс арчилгаа” 05 сарын 03-нд
- “Orkhon beauty” салоны захирал
07:00 - 08:00
Ой тогтолт 05 сарын 04-нд
- Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар
07:00- 08:00
Өөртөө итгэх итгэл 05 сарын 05-нд
- Жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр
07:00 - 08:00
Багш нар оролцож өглөө бүрийг шинэ сонирхолтой мэдээллээр эхлүүлэх гэж байна.
Цахим сургалтад хэрхэн хамрагдах вэ?
Та энэхүү мэдээллийг олон нийтэд түгээж өөрийн зүгээс 50 маскийг хандивлаж "Эртэч Монгол" хөтөлбөрийн сургалтад хамрагдах боломжтой.
Таны хандивласан маскийг бид хэрэгцээ шаардлагатай байгаа эмч, цагдаа, цэрэг, онцгой байдлын ажилтнуудад өгөхөөс гадна зорилтод бүлгийн хүүхэд багачууд, айл өрхөд хандивлах болно. Мөн олон улсын боловсрол хөгжлийн төвөөс 10.000 маск аянд хамрагдсан залуучуудаас таван залууг шалгаруулж, Филиппин улсад 50 хувийн хөнгөлөлттэй суралцах боломжийг олгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Утас: 90099099, 99330335
Facebook.com @ubfcy.mn @ertechmongol хуудсаар аваарай.