“Playtime” наадмын урьдчилсан үдэшлэг болно

Монголын амьд хөгжмийн хамгийн том наадам “Playtime” долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д зохион байгуулагдахаар болсон. Тэгвэл уг наадмын урьдчилсан үдэшлэг буюу “Playtime 2017 Pre-Party Нааглихац” энэ сарын 23-ны өдөр “Club Temple”-д болох гэж байна.

Энэ үеэр наадмын гурван өдрийн “Early Bird” 50 мянган төгрөгийн тасалбарыг 40 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой. Арга хэмжээ оройн 22.00 цагт эхлэх бөгөөд тасалбарын үнэ 10 мянган төгрөг юм байна.

Үдэшлэгт уригдсан Ди-Жей:

  • MMPTMk /Mongol mix project/
  • NIIKA /The Majesty/
  • RUSH /Deep music freakz/
  • PSYCHEDELICPRISM /Demi moors/
  • ZOXY /Cue+URDJ/
  • UNGO /Cue+URDJ/