Ойрын өдрүүдэд нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа бөгөөд иргэд хашаандаа шар өвс шатаасны улмаас зуслангийн бүсэд хэд хэдэн удаагийн гал түймэр гарсан.
Иймд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, төвлөрсөн хогийн цэгүүдэд гал гарч болзошгүй тул бэлэн байдалд ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас есөн дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгалаа.