Сэтгэл зүйн цахим үйлчилгээ нэвтрүүллээ

Дэлхийд COVID-19 өвчлөл тархсан нөхцөл байдлын улмаас Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн шилжүүлсэнтэй холбоотойгоор сэтгэл зүйн цахим үйлчилгээг нэвтрүүллээ.

СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХ АЛДААТАЙ БОДЛУУД

  1. 1. Маш олон хүмүүс сэтгэцийн асуудалтай хүнд л сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй гэж боддог. Бид өдөр тутам том, жижиг асуудалтай нүүр тулдаг ба тэдгээрийг зохистой байдлаар шийдээгүй үед асуудал хяналтаас гарч, илүү аюултай болдог. Харин сэтгэл зүйн зөвлөгөө нь асуудлаа үр дүнтэйгээр шийдэх боломж бүрдүүлдэг.
  2. Зөвхөн сул дорой хүмүүс сэтгэл зүйч дээр очдог гэх мэт нийтлэг ойлголтууд нь хэзээ ч үнэн байдаггүй. Зөвлөгөө, тусламж хайх нь сул дорой байгаагийн шинж бус дотоод хүч чадлын илрэл байдаг.
  3. Үл таних хүн надад тусалж чадахгүй гэх итгэл үнэмшил. Гэр бүлийхэн, найз нөхдүүд дэмжиж тусалдаг ч энэ нь “Өгөө-Аваатай” харилцаа юм. Та сэтгэл зүйчийн өмнө юу ч ил гаргасан бай /хэнд ч хэлээгүй нууцаа ярих, уйлах г.м/ таныг шүүмжлэхгүй гэдгийг мэдэх үедээ түгшүүрийг мэдрэхээ болино.
  4. Асуудлаа нээлттэй ярихдаа нууц хадгалах эсэхт нь эргэлздэг. Сэтгэл зүйчдийн хувьд мөрддөг хамгийн чухал дүрэм бол “Мэргэжлийн ёс зүйн код” юм. Тэд дүрэмээ хатуу чанд баримталдаг учраас итгэлтэйгээр таны зочлолтыг батлан даах болно.

СЭТГЭЛ ЗҮЙЧ ТАНЫГ СОНСОХОД БЭЛЭН!!!!

Та доорх хэлбэрээр зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
Утас:7021 0108