ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүдэд ХТУ-108 дугаарт ирсэн дуудлага мэдээлэл, Түр хамгаалах байранд үйлчилгээ авч байгаа хүүхдүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд мэргэжил арга зүйн хувьд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх зорилгоор 04 дүгээр сарын 06-20-ны өдрийн хооронд ажлын байран дээр чадваржуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

  • 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 2020 оны 04 дүгээр сарын 01-н хүртэл ХТУ-108 дугаарт ирсэн дуудлага мэдээлэл дээр хамтран ажиллах, зөвлөн туслах
  • Түр хамгаалах байранд 2-оос дээш үйлчилгээ авсан хүүхдүүдийн ар гэрт ажиллах
  • Кейс менежментийн үйл явц, нөхцөл байдалтай танилцах
  • Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн мэдээллийг ABLE программын мэдээллийн санд оруулсан байдлыг хянах
  • Хамтарсан баг болон хорооны мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг хянах
  • Сар бүрийн тайлан гаргах загварыг сайжруулах, шинэлэг байх ажлын чиглэл тодорхойлж зөвлөн тусалж байна.