Нийслэлийн дүүргүүдийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн сэтгэл зүйч, мэргэжилтнүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээлэл, арга зүйгээр хангах, сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээ шаардлагатай байгаа хүүхэд, насанд хүрэгчдийн кейсийг үр дүнтэй шийдвэрлэх аргачлалыг эзэмшүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэжлийн зөвлөгөөнийг 2020 оны 06 сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд дүүргүүдийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйчид, “Гүүд нэйборс” ОУТББ-ын мэргэжилтэн нийт 20 хүн хамрагдлаа.
Сургалт, хэлэлцүүлгийг НГБХЗХГ-ын мэргэжилтэн Х.Оюунтуяа, Сэтгэл судлалын үндэсний төвийн Зөвлөгөөний албаны дарга, сэтгэл зүйч Д.Алтанцэцэг болон Гүүд нейборс ОУТББ-ын ажилтан Э.Ариунзаяа, Ч.Цэнд-Аюуш чиглүүлэн ажилласан.
Уг хэлэлцүүлгээр цаг үеийн шийдэл хүлээсэн кейсүүдийн талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
Мөн энэ үйл ажиллагааны явцад Хүүхдийн асран хамгаалал тогтоох шинжээчийн багийн сэтгэл зүйчийн гарын авлагын талаар мэргэжилтнүүдээс санал авч, хэлэлцүүлэн өрнүүллээ.