ЛАМХАЙ НАР ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАА “НАЙРАМДАЛ”-Д ӨНГӨРҮҮЛНЭ

Засгийн газрын 6-р сарын 1-ний хуралдааны шийдвэрийн дагуу Энэтхэгээс тусгай үүргийн онгоцоор ирсэн 179 ламхай 21 хоногийн тусгаарлалтаас өнөөдөр гарлаа.
Тэдний 70-аад хувь нь Баянхонгор, Архангай, Завхан, Төв, Хэнтий, Увс аймгийн харьяалалтай, малчин өрхийн хүүхдүүд. Тиймээс гэрийн нөхцөлд 14 хоног тусгаарлах шаардлагын дагуу хөдөө орон нутаг руу явуулах, эсвэл хотод айлд тусгаарлах нь эрсдэлтэй хэмээн үзэж хүүхдүүдийг Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт хорио цээрийн дэглэмийн дагуу тусгаарлахаар болсон.

Өнөөдрөөс эхэлж буй тусгаарлалтын 14 хоногийн хугацаанд ламхай нарыг Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулж, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж амраах юм.

Тэднийг “Найрамдал”-д байх үеийн зардлыг шийдэхэд НҮБ-ын Хүүхдийн сан гүн туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлье.