УОК-ын шийдвэрээр, Монгол Улс 110 иргэнээ Замын-Үүд боомтоор БНХАУ-аас татан авлаа.
Хилийн нэвтрэх цэг дээр татан авалтыг Замын-Үүд хилийн боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас халдвар хамгааллын дэглэмийн дагуу зохион байгуулж, эрүүл мэндийн асуумж, тандалт хийн хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна. Эх орондоо ирсэн иргэдийг Говьсүмбэр, Сайншанд, Замын-Үүд суманд тус тус тусгаарлаж буйг Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас мэдээллээ.