Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 12-нд хийсэн PCR шинжилгээгээр 13 хүнд коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн авто хоёр лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 16 975 хүнд шинжилгээ хийжээ.
Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Ачтан" эмнэлгийн голомтод нэг тохиолдол нэмэгдсэн. Тусгаарлалтад байсан эмчээс халдвар илэрлээ. БГД-ийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын гурван гэр бүлийн долоон хүнээс халдвар илэрсэн. Мөн батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн хөрш дөрвөн хүнээс халдвар илэрсэн” хэмээв.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын 1469 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 909 хүн эдгэрчээ.
Эмчлүүлж байгаа 536 хүний биеийн байдлыг үнэлбэл, нэг хүн маш хүнд, 12 нь хүнд, 87 хүндэвтэр, 449 нь хөнгөн оноштой байгаа аж.