Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын тохиолдол 512-оор нэмэгдэж, 5 хүн нас барлаа.
Коронавируст халдварын шалтгаанаар нас барсан иргэд 41-90 насных байв. Ингэснээр манай улсад коронавируст халдвараар нийт 184 хүн эндээд байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 46 мянга 448 болж байна. Харин 1503 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 35 мянга 733 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас 4806 хүн эмчлүүлж байгаагаас 121 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 1506 нь хүндэвтэр, 548 нь хүнд, 2631 нь хөнгөн хэмээн оношлогджээ.