Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр медалийн төлөө Казахстаны Елдос Жумакановтой барилдах ч тэр бэртлийн улмаас дэвжээнд гаргаагүй тул манай бөх багтаа ДАШТ-ий 2 дахь хүрэл медалийг авчирсан юм.

Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө Японы бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Францын бөхийг ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон байна.

Энэ өдөр 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой нар хүчээ сорьсон ч ялагдсан юм.