Монголчууд бид дөрвөн жилд нэг удаа эх орноо удирдан явах эрхэм ерөнхийлөгчөө сонгох 7 дах удаагийн түүхэн хариуцлагатай үйл явдалтай нүүр тулаад байна. Ээлжит сонгуулийн санал хураалтын өдөр эхэлж төрийн өндөр албан тушаалтнаас эхлүүлэн сонгуулийн насны бүх иргэд өөрийн харьяаллын дагуу Й саналаа өгөх үеэр төрийн түшээд саналаа өгснөө баримтжуулахдаа хууль зөрчих байдал хэд хэд гарчээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Оюунчимэг саналынхаа хуудсанд МАН аас нэр дэвшигч М.Энхболдыг сонгосноо баталгаажуулж хууль зөрчсөн.
Мөн БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан урьд Ардчилсан намын гишүүн байсан ч тэдний хийж бүтээсэн зүйлийг олж хараагүй учир МАН-ыг сонгох болсноо өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэнбайгаа юм. УИХ-ын гишүүн Оюунчимэгийн үйлдэл сонгуулийн хуулийн дагуу 14 хоног баривчлах хариуцлага хүлээх бол БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы хувьд эрүүгийн хариуцлага хүлээх, төрийн албанд 2 жил ажиллах эрхгүйгээр ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Түүнчлэн цаашлаад МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг эргүүлэн татах хэмжээнд хүргэсэн үйлдэл гэдгийг хууль мэдэх хүмүүс хэлж байгаа. Эмэгтэй төрийн түшээд маань хуулиа мэдэхгүй байнуу эсвэл хэтэрхий ноёндоо таалагдаж оноо авах гэсэн үйлдэл нь тэднийг хорлоод байна уу гэдгийг бодож үзэх цаг болжээ. Тэд эдгээр постоо одоо устгаж “эвлүүлэг” гэдэг алдарт үгээ хэрэглэх болсон. Гэсэн ч тэд олны анхааралд байдаг цахим орчинд олон дагагч найзтай учир энэ үйлдлийг нь хадгалаад авчих “сэргэлэн” нэгэн байдгийг мартчихдаг бололтой. БСШУСЯ-нд сайд нь огцороход бусад дарга албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай ярьж байсан ч намжсан. Тэгвэл өөрийгөө огцруулах үйлдэл энэ удаад гаргаад авах шиг боллоо. Ямар ч байсан эрхэм төрийн нарийн төрийн албаны болоод сонгуулийн тухай хуулиа мэддэггүй юм байна.
яана энэ хүүхнүүдийг хэхэ