Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 мянга орчим хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1460 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Эдгээрийн 955 нь нийслэлд, 505 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдол 69 747, эмнэлгээс шалтгаалсан 172, зөөвөрлөгдсөн 515, Улаанбаатарынх 61 282, орон нутгийнх 8465 болж байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 70 482 боллоо. Харин 412 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт 55 569 хүн эдгэрчээ.
Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 54- 81 насны 10 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 334 хүн эндээд байна.