Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэж, Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэр гаргажээ.
Уг шийдвэрийг УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд УИХ-аас У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлох юм.
Энэ сарын 9-нд болсон санал хураалтын дүнгээр, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.8 хувь буюу 823 326 иргэний санал авсан. Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246 968 сонгогчийн санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72 832 сонгогчийн санал авлаа. Харин саналын хуудсанд огт тэмдэглэгээ хийгээгүй буюу “цагаан сонголт”-ыг 71 937 хүн өгсөн нь нийт саналын 5.92 хувийг эзэлж байгаа юм.