Австралийн эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого 2021 оны санхүүгийн жилд 310 тэрбум австрали доллар хүрнэ гэж тус улсын Засгийн газар тооцоолжээ.
2022 онд 334 тэрбум австрали доллар, 2023 онд эргэн буурч, 304 тэрбум австрали доллар болно гэж үзэж байна. Улс орнууд байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаатай холбоотойгоор эрдэс бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, дагаад экспорт өснө гэж тооцоолж байгаа ажээ. Орлогын өсөлтөд шингэрүүлсэн байгалийн хий, нүүрсний экспорт өсөх нь гол жин дарна гэж үзэж байгаа юм. Түүнчлэн цэнэг хураагуур үйлдвэрлэхэд ашигладаг зэс, никель, литийн экспорт мөн өсөх төлөвтэй байгааг онцолж байна.
Эх сурвалж: bloombergtv.mn