Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1309 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 511 нь Улаанбаатар хотод, 798 нь орон нутагт батлагджээ.
Ингэснээр манай улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 152 539 болж байна.
Мөн хугацаанд 2997 хүн эдгэрсэн бол 41-80 насны зургаан хүн нас баржээ. Нас барсан хүмүүсийн гурав нь эмэгтэй, гурав нь эрэгтэй хүн байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 9924 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 472, хүүхэд 2414 байна.
Харин хөнгөн хэлбэрээр өвчилсөн 12 281 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад Өрхийн эмчийн хяналтад байгаа аж.
Улаанбаатар /МОНЦАМЭ/