Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн “Цахим дэлгүүр”-т ЕБС-ийн I-XII ангийн 149 нэрийн сурах бичиг, 4 нэрийн Багшийн журнал, 12 нэрийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын сурах бичиг, багшийн ном барааны жагсаалтад орлоо.
Цахим дэлгүүрээс сурах бичиг худалдан авах нөхцөл бүрдсэнээр тендер шалгаруулалтын тоо буурч, 3 жил тутамд 1 тендер зохион байгуулах, цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтой юм.
Мөн сурах бичиг дутагдах асуудал шийдэгдэж, боловсрол эзэмших тэгш эрх, боловсролын чанарын баталгааг хангах зорилгоор тухайн байгууллага өөрсдийн хөрөнгөөр шаардлагатай сурах бичгээ захиалга хийж худалдан авах боломж бүрдэж байна.
Улаанбаатар /МОНЦАМЭ/