Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Нисэх буудлын буухиа автобус” үйлчилгээг нийслэлд нэвтрүүлж, мэргэжлийн баг хамт олон зорчигчдод үйлчлэхэд бэлэн боллоо.
Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК, "Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл" ХХК хамтран "Улаанбаатар Эйрпорт Шаттл" ХХК буюу товчилсон нэрээр "UBUS" LLC-ийг байгууллаа. Тус компани нь "Чингис хаан" нисэх онгоцны буудлын зорчигч урсгалын эргэлтэд тулгуурлан зорчигчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, тав тухтай, аюулгүй байдлыг хангасан, тусгай чиглэлийн том, дунд оврын автобусны үйлчилгээг олон улсын болон дотоодын дүрэм, журам, стандартын дагуу ийнхүү эхлүүлээд байна.
Манай улсад нисэх онгоцны буудлын буухиа автобусыг нийслэлийн нийтийн тээврийн чиглэлээр 2013 онд туршилтаар анх явуулж байв. Хөшигийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор зорчигчдод дэлхийн стандартад нийцсэн шинэ автобусаар үйлчлэх хэрэгцээ, шаардлага үүссэн юм.
Тасалбар борлуулах цэг "Чингис хаан” олон улсын нисэх буудлын нэгдүгээр давхарт TRANSPORTATION SERVICE хэсэгт байрлаж байна. Мөн онлайнаар буюу www.ubus.mn сайтаар урьдчилж захиалга өгөх боломжтой юм.
Автобусны маршрут нь:
Улаанбаатар /МОНЦАМЭ/