ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Холбооны Бүгд Найрамдах Герман улсад зохион байгуулагдсан /2017.01.17-24/ Олон улсын хөдөө аж ахуйн “Ногоон долоо хоног” үзэсгэлэн, Хөдөө аж ахуйн сайд нарын 9 дэх удаагийн чуулга уулзалтад оролцохдоо ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Громыко Евгений Васильевичтэй тусгайлан уулзалт хийсэн. Уулзалтын үр дүнд ОХУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж ОХУ-ын Хөгжлийн банкнаас 3-5 жилийн хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр 10.0 сая долларын зээлийг Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан авах хэлэлцээр бодит ажил болж байна.
Тодруулбал, ОХУ-ын ”ТК Казаньсельмаш” ХХК-иас газар тариалангийн техник нийлүүлэх гэрээнд хоёр тал/2017.07.03/ гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ТЭДС-ийн захирал В.Үнэнбат, ОХУ-ын ”ТК Казаньсельмаш” ХХК-ийн ерөнхий захирал Мифтахов Р.З., болон бусад албаны төлөөлөл оролцов. Гэрээнд гарын үсэг зурагдсанаар ОХУ-д 2017 оноос хойш үйлдвэрлэгдсэн газар тариалангийн хор цацагч техник төхөөрөмж манай улсад нийлүүлэгдэх юм.