Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Орон нутгийн хоршоод болон аймгуудийн жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлого хариуцсан мэргэжилтнүүдийг чадвахжуулах зорилгоор Архангай аймгийн Эрдэнэбулган, Их Тамир, Тариат сумдад /2017.06.28-30/ сургалт зохион байгууллаа.
Мах сүүний анхдугаар аяны хүрээнд түүхий эд бэлтгэлийг хоршоодоор дамжуулж хэрхэн бэлтгэх, сүү цагаан идээ боловсруулах чиглэлээр мэргэжилтнүүд харилцан туршлага судлав. Түүнчлэн хоршооны талаар төрөөс баримтлах бодлого, хоршооны бүтэц, бизнесийн менежмент, сэдвээр сургалт семинар хийгдлээ.
Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ар арвижин дэлгэрэх” хоршоо, Увс аймгийн Завхан сумын “Төгий нуур” хоршоо, Увс аймгийн Улаангом сумын “Зүүнтэрмис” хоршоо, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн “Арвиндэм” Хадгаламж зээлийн хоршоо, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын “Мандах найзууд” ХЗХ 2016 онд ажил үйлсээрээ тэргүүлж “Улсын шилдэг хоршоо”-гоор шалгарсан юм.