Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасалдуулахгүй байх , шинжилгээний болон вакцинжуулалтын цэгүүдийг цагийн хуваарийн дагуу ажиллуулах чиглэлийг Улсын Онцгой комиссоос холбогдох албаныханд өгсөн юм.
Энэ дагуу арваннэгдүгээр сарын 5, 26-ны өдрүүдэд дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтэл, хүүхэд, дотор, шүдний кабинет, нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет зэрэг байгууллагууд 09:00-15:00 цагийн хооронд ажиллах хуваарь гарлаа.
Мөн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Ковидын рентгентэй амбулаторийг 10:00-15:00 цаг хүртэл ажиллуулахаар зохицуулалтыг хийжээ.
“Ковид-19” халдварыг илрүүлэх явуулын болон суурин шинжилгээний цэгүүд дээрх өдрүүдэд хуваарийн дагуу 09:00-12:00 цагийн хооронд ажиллах юм. Түүнчлэн дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллана.